Ээлжит хичээлийн хөтөлбөр

БАТЛАВ.
     СУРГАЛТЫН МЕНЕЖЕР:                     /...................../
20... оны .... – р сарын ... нд
Ээлжит хичээлийн хөтөлбөр №8_1
Хичээлийн сэдэв: Мэдээллийг хамтран эзэмших
Хугацаа: 40 минут
Хамрах хүрээ: ЕБС-ийн 8-р ангиуд
Зорилго: Мэдээллийг хамтран эзэмших алхамуудтай танилцаж, цахим шуудантай ажиллаж сурах
Зорилт:
ü  Цахим шуудангийн хаяг нээж, зурвас илгээх хүлээн авах, бусадтай хуваалцахад суралцах
ü  Мэдээллийг хамтран эзэмших аргуудтай танилцах
Хичээлийн хэлбэр
Зорилго хэрэгжүүлэх хэлбэр:
Зохион байгуулалтын хэлбэр:
ü  Шинэ мэдлэг олгох
ü  Бататгах
ü  Шалган дүгнэх
ü  Хүүхэд бүртэй тулж ажиллах
ü  Асуулт, хариулт
ü  Хосолсон аргаар
Эзэмших мэдлэг, чадвар:
ü  Мэдээлэл хамтран эзэмшилтын талаар ойлголттой болох
ü  Yahoo messenger-р захидал илгээх, хариу захидал бичих, хүлээн авах, дамжуулах
ü  Цахим шуудангаар дамжуулан бусадтай мэдээлэл солилцох, түгээх
ü  Мэдээллийг ямар арга замаар олж авч эзэмшдэгийг танин мэдэх
Сургалтын арга:
Харилцан ярилцах, үзүүлэн таниулах, асуудал шийдвэрлэх, мэдлэг бүтээлгэх, бие дааж ажиллах, асуудлыг хамтран шийдвэрлэх, бүтээлч үйлийн арга, тайлбарлан ярих, сэдэлжүүлэх арга, практик дасгалын арга, урамшуулах арга
Хичээлийн хэрэглэгдэхүүн: Компьютер, самбар, шохой, үзүүлэн, видео, проектор, сурах бичиг, ээлжит хичээлийн хөтөлбөр, LCD дэлгэц
Цаг төлөвлөлт:
ü  Анги зохион байгуулалт – 3 мин
ü  Сэдэл төрүүлэх шат – 3 мин
ü  Асуудал дэвшүүлэх – 7 мин
ü  Асуудал шийдвэрлэх – 5 мин
ü  Бататгах – 17 мин
ü  Дүгнэх – 3 мин
ü  Гэрийн даалгавар – 2 мин
Багшийн бэлтгэх зүйл:
1.      Сурагчдын компьютерийн интернет холболт, хөтөч программыг шалгаж бэлдсэн байна.
2.      Видео хичээл бэлтгэх, сурагчдад ойлгомжтой байх, түүнийг сурагдчдын хэрэглээ болгох
3.      ТӨМ-8_1_1
Хичээлийн зохион байгуулалт
(40 минут)
Багшийн үйл ажиллагаа (Б)
Сурагчийн үйл ажиллагаа (С)
·         Үнэлгээ
*      Багшийн санал
o   Анхаарах зүйл
1
Зохион байгуулалт
(3 минут)
Б: Мэндлэх
С: Багштай мэндлэх
Б: Ирц бүртгэх
С: Ирцээ бүртгүүлэх
Б: Ихэнх тохиолдолд компьютер хүрэлцдэггүй учраас хосолсон аргаар зохион байгуулна
o   Мэдээллийг хэрхэн хамтран ашиглах вэ?
*      Хичээлээ видео хэлбэрээр цахим ертөнцдөө байршуулах
2
Сэдэл төрүүлэх
(3 мин)
Б: Мэдээллийг бид ямар ямар арга замууд байдаг вэ?
С: санал бодлоо чөлөөтэй илэрхийлж дэвтэртээ тэмдэглэл хөтлөх
С2: Интернет
С3: сонин сэтгүүл
С4: номын сан ...
Б: Сурагчдын санаа, ойлголтыг нэгтгэн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцана (3 минут):
Үзүүлэн
Б: Үзүүлэн  үзүүлж хамтран ярилцана.
Б: Өнөөдөр үзэх шинэ хичээлийнхээ зорилго, зорилтыг танилцуулна.
*      Мэдээллийг бид эргэн тойрон байгаа зүйлүүдээс хүлээн авдаг уу
*      Жишээлбэл, эртний олдворуудаас ямар арга замаар мэдээллийг хүлээн авч, хамтарч эзэмших вэ?
*      Цаг баримтлах
3
Асуудал дэвшүүлэх
5 мин
Б: Багш зорилгоо сурагч бүр бичиж танилцуулга хийх даалгавар өгөв. Болд танилцуулгын загварыг бэлэн болгож найзууддаа илгээж, улмаар бусад нь өөр өөрсдийнхөө зорилгыг бичих болов. Болд өөрийн бэлтгэсэн танилцуулгаа хуваалцаж, хэрхэн бусдынхаа зорилгуудыг нь тусгах вэ? Найзууд нь танилцуулгад өөрчлөлт, нэмэлт мэдээллийг хэрхэн оруулах вэ? Болдод туслаад бүгдээрээ өнөөдрийнхөө хичээл дээр хийцгээе.
С: Багшийн асуултан хариулахын тулд цахим харилцааг ашиглаж үзсэн байна.
o   Лабораторийн компьютерууд бүгд интернэттэй байх шаардлагатай
o   Хаанаас ямар мэдээллийг хайж олох вэ?
o   Зорилго гэж юу вэ, түүнд хүрэхийн тулд чах хэрэгтэй вэ?
4
Асуудал шийдвэрлэх
7 мин
Мэдээллийг хамтран эзэмших нь дараах ач холбогдолтой:
ü  Сургалт, ахуй амьдралд мэдээллийг хамтран эзэмших, боловсруулах шаардлага байнга гардаг
ü  Интернэт ашиглан мэдээллийг богино хугацаанд цаг хугацаа, орон зайнаас үл хамааран шуурхай хүргэх, солилцох, хамтран боловсруулж ашиглах боломжтой
ü  Мэдээллийг хамтран эзэмших замаар богино хугацаанд мэдлэг, чадвараа дээшлүүлж, туршлага, нөхцөл байдалд тохируулан технологийг сонгон ашиглах нь зүйтэй
ü  Бүрэн бус, баталгаагүй, буруу ташаа мэдээллийг бусадтай хуваалцаж болохгүй
ü  Орчин үед мэдээллийг хамтран эзэмшихэд дотоод ба интернэт сүлжээ, цахим шуудан, нийгмийн сүлжээ зэргийг ашигладаг болж байгаа
ü  Мэдээллийг хамтран эзэмшсэнээр хүн бүрийн оролцоог хангаж, аливаа шийдвэрийг хамтран оновчтой гаргадаг
ü  Мэдээллийг хамтран эзэмших нь дурын мэдээллийг олон нийтэд нийтлэх, түгээх, зөвшөөрөлгүйгээр тараах асуудал биш юм
ü  Аливаа мэдээллийг хамтран боловсруулах, мэдлэг бүтээх, хамтран эзэмших, ашиглахад үйл ажиллагааг оновчтой төлөвлөх, хэрэгжүүлэх, хянал тавих нь чухал
·         Мэдээллийг хамтран эзэмших, нийгмийн төрөл бүрийн сүлжээ өргөн ашиглах болсон өнөө үед нийгмийн сүлжээнд аюулгүй ажиллах, цахим харилцаанд соёлтой оролцож чаддаг байх шаардлагатай.
5
Бататгах
17 мин
Б: ТӨМ-8_1_1-ийн дасгал даалгаварыг хийж гүйцэтгэнэ үү.
С: Зааврын дагуу дасгалыг хийж гүйцэтгэнэ.
Сурагч хосоороо сууж байгаа тул 2 хүүхдийн дунд нэг ТӨМ-8_1_1 –ийг тарааж өгнө.
6
Дүгнэх
3 мин
Өнөөдөр бид Болд найздаа туслахын тулд цахим харилцааг ашиглан танилцуулга хийж үзлээ. Хүн бүр өөр өөрийнхөө зорилгыг танилцуулгад оруулах шаардлагатай байсан. Болд хийсэн танилцуулгаа  цахим шуудангаар хүргэх нь илүү үр дүнтэй. Тэгвэл хамтаар нэг мэдээллийг хамтран бүтээж, өөр хоорондоо хуваалцаж, хамтран ажиллах үйл ажиллагааг мэдээллийг хамтран эзэмшилт гэнэ.
Багш сурагчид хамтран дүгнэлт гаргана.
7
Гэрийн даалгавар
2 мин
Б: Сурах бичгийн 65-68-р хуудаснуудыг уншиж, цахим харилцааны талаар мэдлэгээ дээшлүүлэх.
С: гэрийн даалгаварыг тэмдэглэж авна.
*      Гэрийн даалгавраа дараагийн хичээл дээр асууж, шалгана.
Хөтөлбөр боловсруулсан: Д.Гажидваанчиг

БАТЛАВ.
     СУРГАЛТЫН МЕНЕЖЕР:                     /...................../
20... оны .... – р сарын ... нд
Ээлжит хичээлийн хөтөлбөр №8_2
Хичээлийн сэдэв: Нийгмийн сүлжээ, түүний хэрэглээ, ёс зүй
Хугацаа: 40 минут
Хамрах хүрээ: ЕБС-ийн 8-р ангиуд
Зорилго: Нийгмийн сүлжээний талаар мэдлэгтэй болж фэйсбүүкт бүртгүүлэн тохиргоо хийж өөрт хэрэгтэй мэдээллийг цаг хэмнэн олж авахад суралцах
Зорилт:
ü  Нийгмийн сүлжээний тухай танин мэдэх
ü  Нийгмийн сүлжээ болох фэйсбүүкт бүртгүүлэх, тохиргоо хийх
ü  Фэйсбүүк сүлжээнд бусадтай зөв харьцах
ü  Мэдээллийг түргэн шуурхай мэдэж авах
Хичээлийн хэлбэр
Зорилго хэрэгжүүлэх хэлбэр:
Зохион байгуулалтын хэлбэр:
ü  Шинэ мэдлэг олгох
ü  Бататгах
ü  Шалган дүгнэх
ü  Хүүхэд бүртэй тулж ажиллах
ü  Асуулт, хариулт
ü  Хосолсон аргаар
Эзэмших мэдлэг, чадвар:
Нийгмийн сүлжээний тухай ойлголттой болох, фэйсбүүкийн хаяг нээж, тохиргоо хийж сурна, хэрэгтэй мэдээллээ цаг алдалгүй групп, хуудаснуудаас олох боломжтой гэдгийг мэдэх боломжтой
Сургалтын арга:
Харилцан ярилцах, үзүүлэн таниулах, асуудал шийдвэрлэх, мэдлэг бүтээлгэх, бие дааж ажиллах, асуудлыг хамтран шийдвэрлэх, бүтээлч үйлийн арга, тайлбарлан ярих, сэдэлжүүлэх арга, практик дасгалын арга, урамшуулах арга
Хичээлийн хэрэглэгдэхүүн: Интернетэд холбогдсон омпьютер, үзүүлэн, видео хичээл, проектор, сурах бичиг, ээлжит хичээлийн хөтөлбөр – 8.2, LCD дэлгэц, нэмэлт сурах бичиг
Цаг төлөвлөлт:
ü  Анги зохион байгуулалт – 4 мин
ü  Сэдэл төрүүлэх шат – 3 мин
ü  Асуудал дэвшүүлэх –  5 мин
ü  Асуудал шийдвэрлэх –  7 мин
ü  Бататгах – 17 мин
ü  Дүгнэх – 3 мин
ü  Гэрийн даалгавар –  1 мин
Багшийн бэлтгэх зүйл:
1.      Сурагчдын компьютерийн интернет холболт, хөтөч программыг шалгаж бэлдсэн байна.
2.      Видео хичээл бэлтгэх, сурагчдад ойлгомжтой байх, түүнийг сурагчдын хэрэглээ болгох
3.      Видео хичээл нь сурагчдыг сэдэлжүүлэхэд хамгийн гол үүрэг гүйцэтгэж байх хэрэгтэй
Хичээлийн зохион байгуулалт
(40 минут)
Багшийн үйл ажиллагаа (Б)
Сурагчийн үйл ажиллагаа (С)
·         Үнэлгээ
*      Багшийн санал
o   Анхаарах зүйл
1
Зохион байгуулалт
(4 минут)
Б: Мэндлэх
С: Багштай мэндлэх
Б: Ирц бүртгэх
С: Ирцээ бүртгүүлэх
Б: Гэрийн даалгавраа сурагчдаас асууна
С: Уншсан өмнөх хичээл дээр мэдээгүй үлдсэн шинэ зүйл байвал санаа бодлоо хэлэлцэн шалгуулна
*      Сурагчид хичээлд орж ирээд өмнөх хичээлд суусан суудлаараа сууна уу хэмээн санал тавьна.
o   Өмнөх хичээлийн гэрийн даалгаврыг ярилцаж дүгнэлтэнд хүрнэ.
2
Сэдэл төрүүлэх
(3 мин)
Б: Мэдээллийг хамтран эзэмшилт гэж юу вэ?
С1: Мэдээллийг бусдад түгээх
С2: Мэдээллийг бусдад дамжуулах
С3: ... гэх мэт саналууд хэлж багш бүгдийг нь нэгтгэн хэлж өгч өмнө мэдлэгээ сэргээн санана.
Б: Видеогоо – 8.2.1-ийг сурагчдад үзүүлнэ.
*      Цаг баримтлах
o   Багшийн асуусан асуулгад хариулна
3
Асуудал дэвшүүлэх
5 мин
Б: Болорын ангийнхан нь төрсөн өдрөөр нь бялуу хийж, гэнэтийн бэлэг барихаар шийдэв. Бялуу хийх талаарх мэдээлэл тусламжийг богино хугацаанд хаанаас олж авч болох вэ?
Б: Анар гэрэл зураг сонирхдог тул өдөр бүр найзууд болон өөрийнхөө зургийг фэйсбүүкт байршуулж, доор нь тайлбар бичдэг байв. Нийгмийн сүлжээгээр өөрийн болон бусдын гэрэл зураг, хувийн мэдээллийг нийтэд цацах нь зөв үү.
С1: Зөв. Яагаад гэвэл хүн бүр л өдөр бүр болсон үйл явдлынхаа зургийг тавьдаг.
С1: Буруу. Олон хүнд хувь хүн өөрийнхөө мэдээллийг алдана.
...
o   Үзүүлэн – 8.2 хуудсанд дээр байгаа асуулгад сурагчид хариулна.
o   Тухайн асуулгын талаар багш сурагчид хэлэлцэнэ
4
Асуудал шийдвэрлэх
7 мин
ü  Нийгмийн сүлжээнд сонирхлын олон бүлгүүд байдаг. Тэдгээр бүлэгт нэгдэхэд л хүссэн  мэдээллээ авч болно. Бялууны тухай мэдээллийг хоол амттан, гэрийн эзэгтэй нарын бүлгээс авч, сонирхсон асуултаа асууж зөвлөгөө авч болно.
ü  Нийгмийн сүлжээгээр дамжуулан өөрийнхөө болон найзуудынхаа зураг, хувийн мэдээллийг олон нийтэд цацаж болохгүй. Учир нь дурын уг мэдээллийг үзэх төдийгүй хууль бус зоригоор ашиглаж болзошгүй.
ü  Нийгмийн сүлжээг соёлтой, ёс зүйтэй ашиглаж, өөрийгөө аливаа эрсдэлд оруулахаас сэргийлэх хэрэгтэй
ü  Нийгмийн сүлжээг олон хүмүүс ашиглаж, мэдээллийг бие биедээ хялбархан түгээдэг (шэйр хийж гэж) ярьдаг тул богино хугацаандолон хүнд хүрч, хүмүүсийн санал бодлыг авах боломжтой.
Фэйсбүүк сүлжээнд зарим тохиргоог хийх:
1.      Фэйсбүүк сүлжээнд холбогдоно.
2.      Хуудасны дээд хэсэгт байрлах доош заасан сум дээр дарж, нээгдэх жагсаалтаас Settings команд сонгоно.
3.      General командаар нээгдэх General Account Settings хуудсанд нэр, хэрэглэгчийн нэр, цахим шуудангийн хаяг, нууц үг, сүлжээ, хэлний тохиргоог хийнэ.
4.      Privacy командаар нээгдэх Privacy Settings and Tools хуудсыг харах, чамайг утасны дугаар ба цахим шуудангийн хаягаар хайж олох, тохиргоог хийнэ.
5
Бататгах
17 мин
Б: Фэйсбүүк сүлжээнд бүртгүүлнэ үү.
С: Видео хичээлийг үзсэний дараа өмнө нь нээсэн цахим хаягаа ашиглан овог нэр, төрсөн он сар өдрөөрөө фэйсбүүк хаяг нээж нийгмийн сүлжээг ашиглах.
o   Цахим шуудангаа ашиглан фэйсбүүк хаяг нээнэ.
·         Сурагчдын хийсэн зүйлүүдийг ажиглан үзэж үнэлгээ өгнө.
6
Дүгнэх
3 мин
Сурагчид багшид хийсэн зүйлээ үзүүлж стандарт бус үнэлгээ авна. Түүн дээр тулгуурлан багш сурагчид дүгнэлтээ хийнэ.
·         Багш сурагчид хамтран дүгнэлт гаргана.
7
Гэрийн даалгавар
1 мин
 Хаяг нээж амжаагүй болон буюу дутуу хийсэн хүүхдүүд видео хичээлээ харж гүйцээж ирнэ үү.
*      Гэрийн даалгавраа дараагийн хичээл дээр асууж, шалгана.
o   Бүртгүүлсэн нэр, нууц үгээ мартахгүй байх
Хөтөлбөр боловсруулсан: Д.Гажидваанчиг

Хөтөлбөрийн давуу болон сул тал:

                  БАТЛАВ.
     СУРГАЛТЫН МЕНЕЖЕР:                     /...................../
20... оны .... – р сарын ... нд
Ээлжит хичээлийн хөтөлбөр №8_3
Хичээлийн сэдэв: Нийгмийн сүлжээ, түүний хэрэглээ, ёс зүй
Хугацаа: 40 минут
Хамрах хүрээ: ЕБС-ийн 8-р ангиуд
Зорилго: Нийгмийн сүлжээ болох фэйсбүүк, твиттерийг ашиглаж байхад бусадтай зөв боловсон харьцахад оршино.
Зорилт:
ü  Нийгмийн сүлжээний тухай танин мэдэх
ü  Нийгмийн сүлжээ болох фэйсбүүкийг хэрэглээ болгох
ü  Твиттер гэсэн шинэ нийгмийн сүлжээний талаар ойлголттой болох
ü  Нийгмийн сүлжээнд бусадтай зөв харьцах
ü  Мэдээллийг түргэн шуурхай мэдэж авах
Хичээлийн хэлбэр
Зорилго хэрэгжүүлэх хэлбэр:
Зохион байгуулалтын хэлбэр:
ü  Шинэ мэдлэг олгох
ü  Бататгах
ü  Шалган дүгнэх
ü  Хүүхэд бүртэй тулж ажиллах
ü  Асуулт, хариулт
ü  Хосолсон аргаар
Эзэмших мэдлэг, чадвар:
Нийгмийн сүлжээний тухай ойлголттой болох, фэйсбүүкийнн хаяг нээж, тохиргоо хийж сурна, хэрэгтэй мэдээллээ цаг алдалгүй группээс олох боломжтой гэдгийг мэдэх боломжтой
Сургалтын арга:
Харилцан ярилцах, үзүүлэн таниулах, асуудал шийдвэрлэх, мэдлэг бүтээлгэх, бие дааж ажиллах, асуудлыг хамтран шийдвэрлэх, бүтээлч үйлийн арга, тайлбарлан ярих, сэдэлжүүлэх арга, практик дасгалын арга, урамшуулах арга
Хичээлийн хэрэглэгдэхүүн: Компьютер, үзүүлэн, видео, проектор, сурах бичиг, ээлжит хичээлийн хөтөлбөр, LCD дэлгэц
Цаг төлөвлөлт:

  •             Анги зохион байгуулалт – 3 мин
  •             Сэдэл төрүүлэх шат – 3 мин
  •            Асуудал дэвшүүлэх –  4 мин
  •            Асуудал шийдвэрлэх – 7  мин
  •            Бататгах – 20 мин
  •           Дүгнэх –  2 мин
  •      Гэрийн даалгавар –  1 мин
Багшийн бэлтгэх зүйл:
1.      Сурагчдын компьютерийн интернет холболт, хөтөч программыг шалгаж бэлдсэн байна.
2.      Видео хичээл бэлтгэх, сурагчдад ойлгомжтой байх, түүнийг сурагчдын хэрэглээ болгох

Хичээлийн зохион байгуулалт
(40 минут)
Багшийн үйл ажиллагаа (Б)
Сурагчийн үйл ажиллагаа (С)
·         Үнэлгээ
*      Багшийн санал
o   Анхаарах зүйл
1
Зохион байгуулалт
(3 минут)
Б: Мэндлэх
С: Багштай мэндлэх
Б: Ирц бүртгэх
С: Ирцээ бүртгүүлэх
ББүгд фэйсбүүкийн хаяг нээж, тохиргоо хийж үзсэн үү.
С: хаяг нээж, тохиргоо хийж үзсэн
*      Сурагчид хичээлд орж ирээд өмнөх хичээлд суусан суудлаараа сууна уу хэмээн санал тавьна.
o   Өмнөх хичээлийн гэрийн даалгаврыг ярилцана.
2
Сэдэл төрүүлэх
(3 мин)
Б: Facebook гэж юу вэ? Хүүхдүүддээ
С1: Нүүр ном
С2: Хүн бүрийн хэрэглээ болсон нийгмийн сүлжээ
Б: Facebook гэдэг бол үгчлэн орчуулбал нүүр ном гэсэн үг. FACEBOOK ашиглах нь хүмүүстэй хамтран ажиллах, мэдээллээ солилцох, харилцан суралцах таатай нөхцлийг бүрдүүлдэг, харилцааны энгийн хэрэгсэл юм.
*      Цаг баримтлах
o   Багшийн асуусан асуулгад хариулна
3
Асуудал дэвшүүлэх
4 мин
Б: Өмнөх хичээл дээр фэйсбүүкийн талаар ямар мэдлэг чадвартай болсон билээ хүүхдүүдээ!
С1: фэйсбүүкт бүртгүүлсэн
С2: группт руу орж мэдээллийг олж авсан
С3: өөрийнхөө фэйсбүүкийн тохиргоог хийсэн
Б: Бид өмнөх хичээл дээрээ цахим шуудангийн хаягийг ашиглан фэйсбүүкт бүртгүүлж, ямар нэг хэрэгтэй групптэй нэгдэж, өөр өөрийнхөө фэйсбүүкийн тохиргоог хийж байсан бол өнөөдөр цааш нь улам гүнзгийрүүлэн үзнэ. Твиттер гэсэн нийгмийн сүлжээний шинэ ойлголтын талаар судалж мэднэ.
o   Үзүүлэн – 8.3 хуудсанд дээр байгаа асуулгад сурагчид хариулна.
o   Тухайн асуулгын талаар багш сурагчид хэлэлцэнэ
4
Асуудал шийдвэрлэх
7 мин
Интернэтэд  анхны нийгмийн сүлжээ 200 онд үүсчээ. Нийгмийн сүлжээнд агуулгыг хэрэглэгчид ямар ч үүрэг хүлээлгүйгээр, зөвхөн хүсэл сонирхлоороо өөрсдөө бий болгож, хөгжүүлдэг. Нийгмийн сүлжээ нь хүмүүсийн хоорондын бодит харилцаанд суурилдаг бөгөөд хүмүүсийг тодорхой сонирхлын бүлгээр нэгтгэдэг онцлогтой. Өнөөдөр нийгмийн сүлжээнд нэг сургууийнх, гэрийн эзэгтэй нар, цэцэг сонирхогчид зэрэг олон бүлэг бий болж, уг бүлгээрээ дамжуулан үзэл бодлоо илэрхийлж, хамтран ажиллаж, суралцаж байна. Нийгмийн сүлжээний хэрэглэгч болохын тулд заавал бүртгүүлэх шаардлагатай. Ердийн вэб хөтөч программ ашигладаг тул хэрэглэгч ажил, сургууль, гэр зэрэг интернэтэд холбогдсон дурын газраас тусгай программ хангамж ашиглахгүйгээр нийгмийн сүлжээг ашиглах боломжтой. Өдгөө хамгийн өргөн тархсан нийгмийн сүлжээ бол фэйсбүүк, твиттер юм. Твиттерт 140 тэмдэгтэд багтаан өөрийн бодол, мэдээллээ хамгийн хурдан хугацаанд олон хүнд хүргэх боломжтой бөгөөд ингэж дамжуулж буй мэдээллийг жиргээ гэж нэрлэдэг
ü  1951 онд Р.Соломоноф, А.Рапопорт нар нийгмийн мүлжээний онолын үндсийг тавьж, 1954 онд Ж.Барнс нийгмийн сүлжээ гэдэг хэллэгийн ашигласнаас нийгмийн сүлжээ хэмээх ойлголт үүсчээ.
ü  Хэрэглэгчийнхээ тоог 50 саяд хүргэхийн тулд радиод 38 жил, телевизэд 13 жил, интернэтэд 4 жилийн хугацаа шаардагдсан бол Фэйсбүүк сүлжээ сарын дотор 100 сая хэрэглэгчтэй болсон. (2015.5-р сарын байдлаар 3,35 сая удаа)
ü  Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр авхуулсан зураг хамгийн олон хүнд таалагдаж, дамжуулан жиргэсэн жиргээ юм. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг 2015 оны 5 дугаар сарын байдлаар 58,7 сая хүн, дуучин Леди Гагаг 46,2 сая хүн дагадаг.
o   Хэрэв хэн нэг хүн фэйсбүүкт нийтэлсэн мэдээлэл, зурагт бүдүүлэг, доромжилсон тайлбар бичих, зурвасаар ёс зүйгүй харьцвали тэр хүнийг өөрийн фэйсбүүк хуудсанд орох эрхийг хаах буюу блок хийж болно.
1.      Settings команд сонгож, нээгдэх хуудаснаас Blocking   команд сонгоно.
2.      Block Users талбарт блок хийх хүний нэр, эсвэл цахим шуудангийн хаягийг ооруулаад Block товч дарна.
5
Бататгах
20 мин
Б: ТӨМ – 8.3.1-ийг сурагчдад тарааж өгнө.
  • Нийгмийн сүлжээг ашиглахад анхаарах зүйл:
Facebook:
ü  бусдыг хүндэлж харьц. Наргиа яриа ч бусдыг гомдоож болзошгүй
ü  илгээх зурвасаа ямагт нягтал
ü  зөв хүнээ сонгож найз бол
ü  ямагт өөрийн байр суурьтай байж, асуудалд зарчимтай, соёлтой ханд
ü  өөрийнхөө болон гэр бүлийнхнийхээ хувийн мэдээлэл, зургийг нийтэд дэлгэж болохгүй
ü  бүдүүлэг үг хэллэг бүү хэрэглэ
ü  мэдээлэл ашиглахдаа зохиогчийн эрхийн хамгаалалттай эсэхийг шалгах хэрэгтэй
ü  ёс зүйд нийцэхгүй, хүчирхийлэлтэй мэдээллээс зайлсхийх хэрэгтэй
twitter:
ü  баталгаагүй, худал мэдээ мэдээллийг тарааж болохгүй
ü  өөрийн үзэл бодол соёлтой, зөв илэрхийлэх хэрэгтэй
ü  тодорхой бүлэг, хэлэлцүүлэгт орохдоо бүлгээ зөв сонгох хэрэгтэй
ü  мэдээж автомашин сонирхогчдын бүлэгт гэрийн тэжээвэр амьтдын тухай ярьж болохгүй шүү дээ
ü  танихгүй хүнтэй харилцаж болохгүй. Харилцаж байгаа хүн чинь бодит амьдрал дээр ямар ч хүн байж болно. Найзын чинь нэрээр огт танихгүй хүн ярьж байж болохыг ямагт сана
ü  үг яриа, үйлдлээ ямагт цэнэж яваарай
·         Сурагчдын хийсэн зүйлүүдийг ажиглан үзэж үнэлгээ өгнө.
6
Дүгнэх
2 мин
Сурагчид багшид хийсэн зүйлээ үзүүлж стандарт бус үнэлгээ авна. Түүн дээр тулгуурлан багш сурагчид дүгнэлтээ хийнэ.
·         Багш сурагчид хамтран дүгнэлт гаргана.
7
Гэрийн даалгавар
1 мин
 Twitter - ийн тухай уншиж, судалж ирнэ үү.
*      Гэрийн даалгавраа дараагийн хичээл дээр асууж, шалгана.
Хөтөлбөр боловсруулсан: Д.Гажидваанчиг




No comments:

Post a Comment