Нэгж хичээлийн хөтөлбөр

Цахим харилцаа, интернет техологи нэгж хичээлийн хөтөлбөр
Хичээлийн сэдэв: Цахим харилцаа, интернет технологи
Судлах цаг: 3цаг
Хамрах хүрээ:
a)      Мэдээлэл зүйн боловсролын стандартын мэдлэг чадварын хүрээг хамаарна – Суурь боловсрол - ЕБС-ийн 8-р ангийн сурагчид ашиглана
b)      Нас сэтгэхүйн онцлог – Өсвөр насны сурагчдын сэтгэхүйн онцлог нь бодит сэтгэхүйгээс салж хийсвэрлэх сэтгэхүйн үйлд шилжих сэтгэхүйн өндөр түвшинд хүрнэ. Өсвөр насанд шилжихийн хамтаар хүүхдийн сэтгэхүйд чанарын өөрчлөлт гарч тодруулах, хийсвэрлэн бодох, ерөнхийлөн дүгнэх үйлийг хийх оюун ухааны ажлын чадвар дадлыг эзэмшүүлнэ.
c)      Өмнөх төсөөлөл – цахим харилцаа, түүний хэрэглээ ба мэдээллийг хамтран эзэмших талаар өмнөх ангид үзсэн
d)      8 –р ангид хичээл заах багш нар
e)      8 –р ангийн сурагчдын эцэг эх
f)       Анги даасан багш, сургалтын менежер
Хэрэгцээ:
a)      Танин мэдэхүйн – мэдээллийг хайх, хуваалцах, интернэт технологийн талаар мэдлэгтэй болох, цахим орчинд харилцахдаа анхаарах ёс зүйн дүрэм журамтай танилцах
b)     Хувь хүний – фэйсбүүкийнхээ тохиргоог хийж бусадтай чөлөөтэй харилцаж сурах, нийгмийн сүлжээнд ороход ёс зүйн анхаарах зүйлүүдтэй танилцах, түүнийг даган мөрдөх
c)      Нийгмийн – монголдоо болон дэлхий даяарх нийгмийн сүлжээгээр дамжуулан мэдээллийн эрин зуунд хот, хөдөө харгалзахгүй хүссэн мэдээллээ уншиж, бусдад дамжуулж үнэн зөв мэдлэгийг хуримтлуулах, сурагчид суралцах явцад төлөвшин сэтгэхүйн ерөнхий болон тусгай арга барилуудыг хэрэглэн шаардлагатай мэдээллээ ашиглах
d)     Багшийн хэрэгцээ:
Багш нар нэгж хичээлийн хөтөлбөр боловсруулах хэрэгжүүлэх, хянан хөгжүүлэх үйл ажиллагаандаа бүтээлчээр бодитой хандаж чадвал сургалтын агуулгын хэрэгжилт сайжран сурагчдын сурлагын хоцрогдол багасч, бусад ажлын хүрээнд хийгдэх ажлуудыг нэг мөсөн шийдэж болно.
e)      Сурагчдын хэрэгцээ:
Сурагчид мэдлэг чадварын түвшинг салангид шинжтэй байгааг цэгцэлж мэдлэгийг чадвар хэрэглээ болгох, бие даах ажил, гэрийн даалгаврыг гүйцэтгэхдээ багшийн нийтэд өгсөн даалгаврыг хийж байгаа нь сурагчдад сонголт хийх, нэг загварт баригдаж мэдлэг чадварынхаа түвшинг ахиулах боломжгүй учраас түүнд анхаарч ажиллах
           Мэдээлэл харилцаа давамгайлсан өнөө үед хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэмд ажиллаж амьдрах иргэн бүр сонголтыг хариуцлагатай хийх, зах зээлийн чөлөөт өрсөлдөөнд шударгаар оролцох бодит хэрэгцээ шаардлагатай тулгардаг. Энэхүү хэрэгцээг хангахын тулд сурагчид мэдээллийн технологийн боловсрол эзэмших нь зайлшгүй болно.
Үндэслэл:
ü  Нийгэм хувь хүний хэрэгцээ шаардлага сонирхолд тулгуурласан
ü  Нас сэтгэхүйн онцлогт нь тулгуурлан, нэн түрүүнд бүлгээр нь ерөнхий мэдлэг өгч, нэгж рүү шилжинэ.
ü  Дунд ангийн мэдээлэл зүйн залгамж холбоог сайжруулах, өмнө нь үзсэн мэдлэг чадварыг хэзээ, хаана хэрхэн ашиглах, мэдлэг бүтээлгэх үйл ажиллагаанууд байна.
Хичээлийн интеграци:
Дотоод:
Өмнө нь судалсан агуулга:
Цаашид судлах агуулга:
Хүснэгтэн мэдээлэл боловсруулах технологи
Мэдээлэл, загвар
Гадаад: Англи хэл, Монгол хэл, Математик
Зорилго: МХХТ ашиглан хэрэгтэй мэдээллээ цуглуулж бусадтай хуваалцах, фэйсбүүк, твиттер сүлжээг ашиглах, хувийн тохиргоог хийх, нийгмийн сүлжээний ёс зүйг танин мэдэх, бусадтай зөв боловсон харьцахад оршино.
Зорилт:
Хүлээгдэж буй үр дүн
Харгалзах цогц чадамж
1
МХХТ ашиглан мэдээллийг цуглуулах, түгээх, хуваалцах
Нийгмийн сүлжээний ёс зүйг мэдэх, даган мөрдөх, аюулгүй, зөв ашиглах, үзэл бодлоо соёлтой, зөв илэрхийлэх, бусадтай харилцах, хамтран ажиллах
К1 (Харилцах)
2
Нийгмийн сүлжээнд гарч болзошгүй асуудал шүүмжлэлтэй хандах
Үзүүлэнг хянан толилуулах
К2 (Үндэслэх)
3
Хэрэгтэй мэдээллээ хайж олох, файл, програм татан авах, хадгалах,ашиглах, цахим шуудангаар файл хавсарган илгээх, хүлээн авах замаар бусадтай мэдээлэл хуваалцдаг, хамтран эзэмших
К3 (Загварчлах)
4
Фэйсбүүк сүлжээг ашиглах, хувийн тохиргоог хийх, өөрийн болон бусдын цахим харилцаанд үнэлэлт, дүгнэлт хийх
К4 (Шийдвэрлэх)

Агуулга:
Эзэмших
Судлах анги
8 – р анги
Судлагдахуун
Ур чадвар
Мэдээллийг хамтран эзэмших
ü  Цахим шуудангийн хаяг нээж, зурвас илгээх хүлээн авах, бусадтай хуваалцахад суралцах
ü  Хэрэгтэй мэдээллээ хайж олох, файл, програм татан авах, хадгалах,ашиглах, цахим шуудангаар файл хавсарган илгээх, хүлээн авах замаар бусадтай мэдээлэл хуваалцдаг, хамтран эзэмших
Нийгмийн сүлжээ, түүний хэрэглээ, ёс зүй
ü  Фэйсбүүк сүлжээг ашиглах, хувийн тохиргоог хийх, өөрийн болон бусдын цахим харилцаанд үнэлэлт, дүгнэлт хийх
ü  Нийгмийн сүлжээнд гарч болзошгүй асуудал шүүмжлэлтэй хандах
ü  Нийгмийн сүлжээний ёс зүйг мэдэх, даган мөрдөх, аюулгүй, зөв ашиглах, үзэл бодлоо соёлтой, зөв илэрхийлэх, бусадтай харилцах, хамтран ажиллах
Цагийн төлөвлөлт:
Судлах анги
Дэд сэдэв
Семинар
8-р анги
Мэдээллийг хамтран эзэмших
1
Нийгмийн сүлжээ, түүний хэрэглээ, ёс зүй
2
Нийт цаг
3
Сургалтын орчин:
Материаллаг
Үйл ажиллагааны
Сэтгэл зүйн
Самбар
Шохой
Журнал
Хэрэглэгдэхүүн – видео
Үзүүлэн
ТӨМ – сурагч бүрт
Бал
Дэвтэр
Ээлжит хичээлийн хөтөлбөр
Багшийн ном
Сурах бичиг
Хичээл бүрээ сонирхолтой явуулахын тулд компьютерийн хүрэлцээнээс нь хамаарч багаар, хослон, ганцаарчлан суулгана
Багш зөвхөн энэ даалгаврыг хийнэ үү хэмээн чиглүүлж өгөх үүрэгтэй оролцоно
Багшаас сурагчид асуух зүйлээ асуух хамтын үйл ажиллагаа
Багш сурагчдын харилцаа эерэг байх
Сурах, сургах эрмэлзэлтэй байх
Лаборатори болон анги танхим эрүүл ахуйн шаардлага хангахуйц цэвэр, тохилог сурагчдын сурах сэдлийг төрүүлэхүйц байх нь зүйтэй
Бүлэг сэдвийн үлгэрчилсэн хуваарилалт:
Ээлжит хичээлийн сэдэв
Цаг
Мэдлэг
Чадвар
Хэрэглээ
1
Мэдээллийг хамтран эзэмших
1
Мэдээллийг хайх, илгээх, бусдад хэрэгтэй түгээх, бусадтай хуваалцах
Интернетээс хэрэгтэй мэдээллээ хайж, бусдад үнэн зөв мэдээлэл түгээх, бусадтай хуваалцан хамтран ашиглах
Хаана ч хэзээ ч хот хөдөө харгалзахгүй хэрэгтэй мэдээллээ цаг алдалгүй олж авах
2
Нийгмийн сүлжээ, түүний хэрэглээ, ёс зүй
2
Фэйсбүүк болон твиттерийн талаар мэдлэгээ ахиулах, нийгмийн сүлжээнд бусадтай харилцаж байхдаа анхаарах ёс зүйн мэдлэгтэй болно
Фэйсбүүк болон твиттертэй тохиргоо хийж, нийгмийн сүлжээний харилцаанд оролцохдоо бусдад зөв харилцах
Өнөөдөр дэлхий дээр хүмүүс фэйсбүүкийг өргөнөөр ашиглаж, твиттерт багагүй жиргэж байна
Агуулгын залгамж холбоо:
7-р ангийн сурах бичиг
8-р ангийн сурах бичиг
9-р ангийн сурах бичиг
Цахим харилцаа, интернэт
технологи

Цахим харилцаа, интернэт технологи
Цахим харилцаа, интернэт
технологи

Хэрэглэгдэхүүн:
Сэдэв
Ээжит хичээлийн хөтөлбөр
Тарааж өгөх материал
Үнэлгээний хуудас
Видео
Үзүүлэн
1
Мэдээллийг хамтран эзэмшилт
Ээлжит хичээлийн хөтөлбөр 8_1
ТӨМ-8_1_1
Видео – 8.1
Үзүүлэн – 8.1
2
Нийгмийн сүлжээ, түүний хэрэглээ, ёс зүй
Ээлжит хичээлийн хөтөлбөр 8_2
Ээлжит хичээлийн хөтөлбөр 8_3
ТӨМ – 8.3.1
Видео – 8.2
Видео – 8.3
Үзүүлэн – 8.2
Үзүүлэн – 8.3
Хүлээгдэж буй үр дүн:
Сурагчид мэдээллийн хамтран эзэмшилтийг өөрийн үгээр тайлбарлах, нийгмийн сүлжээнд бусадтай харилцаж байхдаа бусадтай харилцахдаа ёс зүйдээ анхаарах чадварыг эзэмших.
Үйл ажиллагааны чиглэл:
Багшийн
Сурагчийн
Аргуудын хэрэглэн мэдлэг, мэдээллийн гол санааг өгч, сурагчдын хамтын үйл ажиллагааг удирдан дэмжих, мэдлэг бүтээх хөтлөх үйлд чиглүүлэх, зөвлөн туслах
Суралцагчдын эзэмшсэн мэдлэг, чадвар, хандлагыг үнэлэх.
·         Багшийн жишээ болон хэрэглэгдэхүүн үзүүлснийг ургуулан бодох, бие даан бүтээлчээр сэтгэл
·         Мэдлэгээ хэрэглэх, хамтын бүтээлч үйл ажиллагааны зөв хандлагад суралцах
·         Бие даасан ажил, саналаа харилцан солилцох, зөвлөн зөвшилцөж асуудал шийдвэрлэх
·         Өөрийгөө болон бусдыг үнэлэх аргад суралцах
·         Эзэмшсэн мэдлэгээ шалгуулж, үнэлгээ дүгнэлт, зөвлөгөө авах
Арга зүй:
Цахим харилцаа, интернэт технологиийн талаар сурагчид 6, 7 –р ангидаа үзсэн бөгөөд 8-р ангидаа твиттер, фэйсбүүкийн талаар үзэж судлан цахим орчинд ажиллахдаа баримтлах ёс зүйд суралцах болно. Тайлбарлан таниулах, үзүүлэн харуулах, зөв бурууг ялган тунгаах, харилцан ярилцах, бие даасан бүтээл гаргах, асуудал дэвшүүлэн шийдвэрлүүлэх, тайлбартай дасгал болон дагуулан сургах, ажиглалт туршилт хийх аргуудыг хичээл бүр дээр тохируулан ашиглана.
Ээлжит хичээл /сэдэв/
Цаг
Суралцахуйн зорилт (сурах арга барил)
Хичээлийн агуулга
1
Мэдээллийг хамтран эзэмших
1
ü  Цахим шуудангийн талаар үндсэн ойлголттой болох
ü  Мэдээллийг хамтран эзэмших аргуудтай танилцах
Мэдээллийг хамтран эзэмших, түүний хэрэглээ
2
Нийгмийн сүлжээ, түүний хэрэглээ, ёс зүй
2
ü  Фэйсбүүк сүлжээнд бүтгүүлэх, түүнд тохиргоог хийх, өөрт хэрэгтэй мэдээллээ цаг хэмнэн бусдаас түргэн шуурхай асууж тодруулах
ü  Твиттерийн талаар судлан үзэх
Нийгмийн сүлжээний талаар ойлголттой болж амьдрал ахуйдаа хэрэглэх
Хүлээгдэж буй тодорхой үр дүн:
К1 – Мэдээллийг хамтран эзэмшилт Нийгмийн сүлжээний тухай ойлголттой болох, түүнийг хэрэглэх
К2 – Мэдээллийг хэрхэн хамтран эзэмшдэг, нийгмийн сүлжээнд оролцож сурах
К3 – Мэдэж авсан зүйлийнхээ талаар хэлэлцэх
К4 – Үзсэн хичээлээ цаашид сайжруулах, амьдрал ахуйдаа ашиглах
Үнэлгээний зорилго:
Ø  Бүлэг сэдвүүдийн хүлээгдэж буй үр дүн ямар хэмжээнд хүрснийг тодорхойлох
Ø  Сурагчдыг идэвхжүүлэх, урамшуулах, суралцах үйлийг сайжруулах
Үнэлгээний даалгавар:
Сурагчийн тэмдэглэгээ
Сурагчийн чадамж
Чадна
Чадахгүй


Вэб браузераа нээж


Цахим шуудангийн хаяг нээж


Цахим шуудангаар харилцаж


Бусадтай мэдээллийг хамтран эзэмшиж


Бусадтай зөв боловсон харилцаж


Цахим шуудангийн хаягийг ашиглан нийгмийн сүлжээнд бүргүүлж


Нийгмийн сүлжээнд холбогдох


Нийгмийн сүлжээгээр бусадтай зөв боловсон харьцах


Нийгмийн сүлжээнд бусадтай мэдээллийг хамтран эзэмшиж


Нийгмийн сүлжээнээс гарахдаа хааж

Үнэлэх журам: Суралцагч мэдээллийн технологийн хичээлийн сургалтын явцад фэйсбүүк болон цахим харилцаа, твиттерийн тухай сайн ойлгосон мэдлэг эзэмшилт чадамжаар үнэлнэ.
- Энэхүү нэгж хичээлийг зааж дууссны дараа суралцагчдын мэдлэг чадварыг цахим тестээр эхлээд үнэлнэ.
- Суралцагчдын хичээлийн идэвх оролцоо, бие даан ажиллах бүтээлч чадварыг зэргийг рубрикээр үнэлнэ.

Дүгнэлт:

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд
Ололттой талууд
Дутагдалтай талууд
Хичээлийн зорилго, зорилт


Хичээлийн хэлбэр бүтцийн хувьд


Хичээлийн зохион байгуулалт сэдэл төрүүлэх үйл ажиллагааны оновчтой байдал


Хичээлийн хэрэгсэл, хэрэглэгдэхүүний хувьд



Ашигласан материал:
·         Мэдээллийн технологи хичээлийн 8-р ангийн сурах бичиг
·         Суурь боловсролын цөм хөтөлбөр
·         Мэдээлэл технологийн хичээлийн 7-р ангийн сурах бичиг

·         Мэдээллийн технологийн хичээлийн 9-р ангийн сурах бичиг

No comments:

Post a Comment